Хөрөнгө оруулалтын чанар хангалтгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын чанар хангалтгүй байна

Өвөрхангай аймгийн Аудитын газраас хийсэн шалгалтаар аймгийн хөрөнгө оруулалтын чанар үр нөлөөг үнэлэх, хариуцлага тооцох ажил хангалтгүй байна гэж үнэлжээ. Барилга, байгууламж  баригдах явцад  захиалагчаас үе шатны хяналтыг тавин ил далд ажлын акт үйлдсэн, техникийн болон улсын комисс тодорхой хэмжээгээр ажилласан  хэдий ч  2009 онд хийгдсэн   хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ашиглалт, чанар байдлыг байгууллага, объект дээр нь очиж аудитыг явуулахад барилга, байгууламжийн  ашиглалтын явцад чанарын шаардлага хангахгүй зэрэг  дутагдал гарсан байна. Тухайлбал: Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн худалдаж авсан барилгын ашиглалт, чанар байдлыг газар дээр очиж үзэхэд олон жил үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласанаас өнгө үзэмж  чанар байдал нь их муудсан ихээхэн хэмжээний өртөг зардлаар засварлах шаардлагатай. Тус объектийг худалдаж авсанаас 1 жил 3 сар өнгөрч байхад засварлах хөрөнгийн асуудал шийдэгдээгүй цаашид хэдийд шийдэгдэх нь тодорхойгүй байдалтай байна. Мөн Хөгжимт дарамын театрын худалдан авсан үзэгчдийн сандлыг гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацааг сар гаруй хугацаагаар хэтрүүлэн нийлүүлжээ. Сандлыг одоогоор суурилуулаагүй “Ганнэгдэл” компанийн складад хадгалагдаж байна. Гүйцэтгэгч тал сандалын сууринд хоёр жилийн баталгаа өгсөн ч чанарыг бодит байдал дээр нь үзэхэд суудал болон түшлэгний суурь нь төмөр биш хэврэг пластмассан материалаар хийгдсэн байжээ. Арвайхээр сумын I цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтанд ороод нэг хичээлийн жил өнгөрөхөд  ханын шавардлага хагарсан, затирк хуурсан, паркетэн зүймэл шал нь ихэнх хэсэгтээ дээш хөндийрч овойн намалзан хөдөлдөг болсон зэрэг томоохон зөрчил дутагдлууд илэрчээ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж