Аялал жуулчлалын газрын зургийг боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын газрын зургийг боловсруулжээ

Өвөрхангай аймаг үүсч байгуулагдсаны  түүхт 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газрын захиалгаар тус аймгийн аялал жуулчлалын сүлжээний газрын зургийг шинэчлэн боловсруулж англи хэл дээр гаргалаа. Энэхүү газрын зурагт аялал жуулчлалын гурван бүсийн хилийн заагийг тогтоон, тэдгээрт тохирсон зам, маршрут, хоорондын зайг километрээр үзүүлсний дээр тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд, рашаан сувилал, малчны нөхөрлөлүүдийн байршил, утасны дугаар гэх мэт дотоод гадаадын жуулчдад зориулсан бүх талын мэдээллүүдийг цогцоор нь багтаасан юм. Зургийг 1:700 000 масштабтай гаргаж,  арын нүүрэнд аймгийн болоод Орхоны хөндийн ерөнхий танилцуулга, Арвайхээр, Хархорин сумын төвийн план зураг, тус аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг эвентүүдийн хөтөлбөр, Арвайхээр Хархорин сумдын чиглэлийн автобус болон хот хоорондын тээврийн үйлчилгээний цагийн хуваарь зэргийг оруулсан байна. Аймгийн аялал жуулчлалын газрын зургийг хийж гүйцэтгэхэд тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй аялал жуулчлалын “Д.М.Д” компани, Францын “Номад-Планет” компани хамтран ажиллаж дэмжлэг үзүүлжээ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж