“Дэлхийн цом”-оос таван медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Дэлхийн цом”-оос таван медаль хүртлээ

БНСУ-ын Сувон хотноо эхэлсэн жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээний эхний өдөр манай жүдочид таван медаль хүртлээ. Нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл. Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд дэлхийн 23 орны 238 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд нэг жинд нэг улсаас дөрвөн тамирчин оролцох эрхтэй учир манай улсаас 18 эрэгтэй, найман эмэгтэй тамирчин Сувоны татамид өрсөлдөж байна.
Хуваарь ёсоор тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд болж, аваргууд тодорлоо. Харин Монголын жүдочдоос өнөөдөр Д.Төмөрхүлэг /60 кг/, Ч.Болдбаатар/ 60 кг/, Г.Болдбаатар /60 кг/, Б.Хишигбаяр /66 кг/, Б.Батгэрэл /66 кг/, Д.Бат-Эрдэнэ /73 кг/, Г.Пүрэвдорж /73 кг/, Г.Одбаяр /73 кг/, Х.Цагаанбаатар /73 кг/, М.Уранцэцэг /48 кг/, Б.Бат-Эрдэнэ /48 кг/, Б.Солонго /52 кг/, А.Сарангуа /57 кг/, Т.Баттөгс /57 кг/, Д.Сумъяа /57 кг/, С.Энхзаяа /63 кг/, М.Нямжаргал /63 кг/ нар барилдсан юм.

Харин маргааш үлдсэн жинд аваргууд тодрох бөгөөд манай тамирчдаас Г.Түвшинжаргал /81 кг/, О.Ууганбаатар /81 кг/, Б.Ариун-Эрдэнэ /90 кг/, Б.Жанчивдорж /90 кг/, Э.Энхбат /90 кг/, Б.Бат-Орших /-100 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Х.Мөнхбаатар /+100 кг/ нар Сувоны татамид гарч барилдана.

“Дэлхийн цом”-ын эхний өдрийн барилдаанаас медаль хүртсэн Монголын жүдочид:

Алтан медаль:

М.Уранцэцэг – эмэгтэй, 48 кг

Мөнгөн медаль:
Д.Төмөрхүлэг – эрэгтэй, 60 кг

Хүрэл медаль:
Ч.Болдбаатар – эрэгтэй, 60 кг
Б.Солонго – эмэгтэй, 52 кг
Д.Сумъяа – эмэгтэй, 57 кг

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж