Япон, АНУ-ын хамтарсан сургуулилт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Япон, АНУ-ын хамтарсан сургуулилт эхэллээ

Япон болон АНУ түүхэндээ хамгийн том цэргийн хамтарсан сургуулилтыг баасан гаригт эхлүүлсэн бөгөөд Өмнөд Солонгосын тал ажиглагчийн байр сууринаас оролцох болно гэж Японы батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

АНУ, Өмнөд Солонгос, Японы хүчнүүд оролцсон Шар тэнгист болж байгаа энэхүү “Хурц сэлэм” нэртэй усан болон агаарын хосолсон цэргийн сургуулилт нь найм хоногийн турш үргэлжлэх бөгөөд энэхүү сургуулилтанд Японы 34,000 болон АНУ-ын 10,000 цэрэг хамрагдаж байгаа ажээ. Техникийн хүчин чадлын хувьд 400 нисэх онгоц, 60 байлдааны хөлөг онгоц мөн Солонгосын хойгийн сургуулилтанд оролцсон нисэх онгоц тээвэрлэгч Жорж Вашингтон оролцож байна.

Сургуулилтын гол ач холбогдол нь баллистик пуужингийн болзошгүй халдлагын эсрэг арга хэмжээ авахад анхаарч, Японы Ното хойгийн Япон далайд байршуулсан АНУ болон Японы  хамгаалах систем буюу “Standard Missile-3”-ыг замаас нь баригчийг болон Хоккайдогоос Окинава хүртэлх баазуудад байрлуулсан “Patriot Advanced Capability-3” газраас агаарт хөөргөх пуужингийн системийг идэвхжүүлэх зэрэгт оршиж байна. 

Хамгийн сүүлд жил гаруй хугацааны өмнө Япон, АНУ-ын хамтарсан сургуулийг хийж байсан бөгөөд тус сургуулилтын зорилго нь холбоотны цэргийн сургуулилтыг идэвхжүүлэх, шинэ технологи турших, хоёр улсын хэлхээ холбоо, хэзээд бэлэн байдлыг хадгалах зэрэгт оршиж байжээ.

Харин Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жианг Юү хэлэхдээ “Япон болон АНУ-ын хамтарсан бэлтгэл гуравдагч талын ялангуяа Хятад улсын хүсэл сонирхлыг мохоож үл болох бөгөөд олон улсын нэгдэл хурцадмал байдлыг намжаах бус улам даамжруулах байдлыг дэмжиж эс болно хэмээн мэдэгджээ.        
Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж