Сурагчид орон нутгийн бахархалаар өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Сурагчид орон нутгийн бахархалаар өрсөлдөв

Булган аймгийн хүүхдийн төлөө хэлтэс “Хүн байхын учир” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Мөн  “Булган хангай нутаг минь-бидний бахархал” жилийн ажлын хүрээнд сурталчилгаа танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулсан нь хүүхэд багачууд идэвхтэй оролцов.

Тэмцээн “Булганы бахархал” сэдвийн хүрээнд бэлтгэсэн бөгөөд өвөрмөц тогтоцтой Уран тогоо уул үргэлжлэн хөглийх Хантай, Бүрэн, Хөгнө ханы нуруу, хүн малаа ундаалсан Эг, Тарвагатай, Хануйн гол гээд байгалийн сайхан, Цогтын цагаан байшин, Чин толгой зэрэг түүх соёлын дурсгалт газрууд, Ардын Хатанбаатар, Чин Ван Ханддорж нараас эхлээд олон арван алдартнууд, мөн айраг идээ амуу тариагаараа бахархдгийг хүүхэд өсвөр үеийнхэн хэр зэрэг мэдэрч байдгийг энэ тэмцээн харуулж өгчээ.

Тэмцээнд нэгдүгээр дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Одонжаргал шалгарсан бол спортын дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч Д.Хишигсайхан, мөн нэгдүгээр дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ж.Чойжмц нар удаа нь орсон байна.

Ж.Мөнх-Очир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж