Ихэнх жолооч зөрчилтэй байв

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Ихэнх жолооч зөрчилтэй байв

Булган аймгийн тээвэр, автозамын газраас саяхан цагдаагийн хэлтэс, замын цагдаагийн тасаг, мэргэжлийн хяналтын газар болон холбогдох хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөө, гэрээний дагуу удирдамж боловсруулж дөрвөн удаа хяналт шалгалт хийжээ.

Энэхүү хамтарсан арга хэмжээнд 710 гаруй авто тээврийн хэрэгслийг хамруулсан байна.  Шалгалтын явцад 38 авто тээврийн хэрэгслийн гаргасан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж 102 тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн гаргасан захиргааны зөрчилд 210 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа. Мөн  63 авто тээврийн хэрэгслийг автотээврийн хяналтын үзлэг оношлогоонд нөхөн хамруулсан байна. Түүнчлэн шалгалтад хамрагдсан  жолооч нарт холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж