Тооллогыг зөрчилгүй явуулахыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Тооллогыг зөрчилгүй явуулахыг анхаарууллаа

Үндэсний баялаг  болж, төрийн хамгаалалтанд орсон мал сүргийг тоолох ажил энэ сарын 7-нд орон даяар эхэлнэ. Арав хоног үргэлжлэх жилийн эцсийн хүн амын бүртгэл, ХАА-н тооллогын үеэр анхаарах зүйлсийн талаар санамж зөвлөгөө өгч, тооллогын ажилтнуудад программын сургалтыг зохион байгууллаа. Өнөөдөр болж байгаа уг сургалт семинарт Сүхбаатар аймгийн нийт сумдын Засаг дарга, орлогч дарга, цахим сан хариуцсан түшмэлүүд оролцож байна.

Өмнөх жилүүдэд гарсан зөрчил дутагдлыг давтахгүй байхыг аймгийн удирдлагууд семинарт оролцогчдод анхааруулж санууллаа. Тухайлбал  малчид хэдийд тоолуулахаа мэдээгүйгээс чирэгдэл учруулсан, малын картыг банкины барьцаанд тавьж зээл авсан,хүн ам өрхийн дэвтрийг дутуу бөглөсөн, хотны цайрлагын бичиг хангалтгүй хйилгэсэн зэрэг зөрчлүүдийг энэ жил давтахгүй байхыг онцоллоо.

Өнгөрсөн жил тус аймаг нэг сая 789.7 мянган мал тоолуулж, улсад 13-р байранд бичигдсэн юм. Үүнээс 10.1 мянган тэмээгээр улсад есдүгээрт, 131.1 мянгар адуугаар наймдугаарт, 110.1 мянган үхрээр 11 дүгээрт, 853.7 мянган хоиниор 10 дугаат, 684.3 мянган ямагаар 14 дүгээр байранд орсон юм.

Мөн Эрдэнэцагаан сум 22.6 мянган адуугаар Булган аймгийн Сайхан, Архангай аймгийн Хотонт сумын дараа гуравдугаарт бичигдсэн амжилттай яваа билээ.

Анхны мал тооллогыг 1918 онд хийж байсан бол 1924 онд нэгдсэн арга зүй, хөтөлбөртэйгөөр явуулж эхэлжээ. Харин 1961 онд жилийн эцсийн нэгдсэн хөтөлбөртэйгөөр явуулах болжээ.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж