Жирэмсэн үед шүдийг хэт цэвэрлэх нь сөрөг нөлөөтэй

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Жирэмсэн үед шүдийг хэт цэвэрлэх нь сөрөг нөлөөтэй

Хүний
биед гаднын вирус, нянг эсэргүүцэх олон зуун хамгаалагч бичил биет
байдаг. Өөрт хэрэгтэй тэдгээр биетийг харин бид устгаж, ямар ч
хамгаалалтгүй болж байгаагаа тэр бүр мэддэггүй. Тухайлбал, амны хөндий,
шүд цэвэрлэдэг оо зэрэг өдөр тутмын хэрэглээний бодис нь ургийн хөгжилд
сөрөг нөлөөтэйг олон улсын эрдэмтэд тогтоожээ.

Гоо
сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хэрэглэдэг триклозан хэмээх бодис
шүд цэвэрлэгчийн найрлагад ордог аж. Энэ нь жирэмсэн эхийн цусанд
орсноор ураг хүчил төрөгчийн дутагдалд орох аюултай юм байна. Цаашлаад
уураг тархины хөгжилд ч нөлөөлөхийг үгүйсгэхгүй хэмээн судалгааны багийн
профессор Маргарет Жеймс мэдээлжээ.

Эрдэмтэд
хээлтэй хонинд хийсэн туршилтаараа триклозан агуулсан бүтээгдэхүүн
эстроген дааврын ялгаруулалтыг бууруулж байгааг мөн тогтоосон байна.
Тиймээс ураг тээж буй эх шүдээ бодисоор цэвэрлэхээс зайлсхийх хэрэгтэй
гэнэ.

Нян,
мөөгөнцрийн эсрэг хүчтэй үйлчилдэг триклозаныг 50 гаруй жилийн өмнө
гарган авч, гоо сайхны үйлдвэрлэлд өргөн хэрэглэсээр иржээ. Харин
сүүлийн үед эл бодис эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэгдэж үйлвэрлэлд
хэрэглэхээс татгалзаж эхлэв.

Э.ХАНА

Эх сурвалж mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж