WikiLeaks Афганистаныг ониллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

WikiLeaks Афганистаныг ониллоо

“WikiLeaks”-ын дэлгэсэн АНУ-ын дипломат сувгийн нууц мэдээнүүдээс харахад Афганистан улсын Засгийн газар, нийгэм нь авилгад идэгдсэн байгаа аж. Кабул хотод суугаа АНУ-ын элчин сайд тус улсын ерөнхийлөгч Хамид Карзайг параной гээд, улс бүтээх талаарх хамгийн энгийн зүйлийг ч ойлгох чадваргүй нэгэн хэмээн хэлж байсан байна. Ихэнх мэдээллийг АНУ-ын элчин сайдын яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд илгээсэн байгаа юм.

Нэг мэдээллээс харахад тус услын газар тариалангийн салбар хариуцсан сайд Асиф Рахими нь ганцаараа ямар нэг авилгын хэрэгт холбоогүй гэжээ. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Саид Фатимие өөрийнх нь томилгоог баталгаажуулахын тулд парламентын гишүүд бэлэн мөнгө нэхдэг тухай АНУ-ын дипломатуудад ярьж байсан байна. “Фатимиегийн хэлснээр гишүүд түүний төлөө саналаа өгөхийн тулд 1000 ам.доллар шаардсан” гэж тус улсын дипломат бичиж байжээ.

Мөн өөр нэг сайд АНУ-ын дипломатуудад Карзайг чадваргүй хүмүүсийг сайдаар томилуулах гэсэн улс төрийн удирдагчдын шахалтан дунд байдаг гэсэн байна.

Кабулаас ирсэн мэдээллүүдийн дунд түүнчлэн героины худалдаа болон бусад гэмт хэргийн чанартай наймаанаас олсон мөнгийг угаах хүндрэлийн талаар бичсэн байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж