Сарны гадаргын зургийг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Сарны гадаргын зургийг бүтээжээ

Хятадын
“Chang"e 2” сансрын хөлөг саран дээр очиж, зураг аван, судалгаа
шинжилгээ хийн өнгөрсөн аравдугаар сард эх дэлхийдээ буцан ирсэн билээ.
Тус улсын сансар судлалын агентлаг уг хөлгийн багийнхны хийсэн ажил дээр
үндэслэн, сарны гадаргын зургийг бүтээж буй.

Сарны
гадаргуугаас 100 км-ийн алсад авсан гэрэл зургуудын тусламжтай бүтээх уг
гадаргын зураг нь зургаан сарын дараа бэлэн болох юм байна. Хэдийгээр
НАСА агентлаг мөн энэ төрлийн газрын зургийг бүтээж байгаа ч хятадууд
түрүүлж дуусгах нь тодорхой болжээ.

Дашрамд
дурдахад, Хятадын сансар судлалын агентлаг 2007 оноос сарыг судалж
эхэлсэн. Одоогийн байдлаар сансрын нисэгчээ тийш явуулаагүй байгаа ч
2013 он гэхэд саран дээр хятад хүн анх хөл тавина гэдгийг Засгийн газрын
нь төлөөлөгч мэдээлсэн байна.

Б.ОЮУТАН 

Эх сурвалж mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж