“Бодол шиг өдрүүд” цомог худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Бодол шиг өдрүүд” цомог худалдаанд гарлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Саяхан болсон “Бодол шиг өдрүүд” тоглолтоороо Монголын сонгодог урлаг хийгээд дууны урлагт шинэ өнгө нэмэн гялалзсан эгч дүү уран бүтээлчид болох Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нарын цоо шинэхэн цомог таны гарт хүрэхэд бэлэн болсон байна. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг дүүргэсэн авьяаслаг эгч дүүсийн “Бодол шиг өдрүүд” хамтарсан уран бүтээлийн анхны цомогт  “Аав, ээж хоёр минь”, “Бодол шиг өдрүүд”, “Залуу нас”, “ Зүүдний шувууд”, “Мөрөөдлөө дуулья”, “Туулийн урсгал шөнөдөө сайхан”, “Зүүдэнд ургасан цэцэг”,  “Гэгээн хайр” дуунаас  гадна Австрийн хөгжмийн их зохиолч Ф.Шубертын “Серенөде” болон Монгол ардын дууны цоморлиг багтжээ.

    Шинэ өнгө аяс, шинэ төрх, өвөрмөц уянгалаг дуу хоолойгоороо хөгжмийн урлагт өөрсдийн цацал өргөж яваа тэдний төрсөн эрэгтэй дүү нь мөн л эгч нарынхаа авьяасыг өвлөж, эдүгээ СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид суралцаж байгаа гэдэг. Зулай зулайгаа гишгэн төрсөн эгч, дүүсийн сэтгэлийн эгшиг аялгуу, дуунд дуртай ард түмэндээ зориулсан ая дууны бэлгийг та бүхэн таалан сонирхоорой.

    “Бодол шиг өдрүүд” цомгийг “Hi-Fi”, “Интерном” номын их дэлгүүр, УИХ зэрэг олон худалдааны төвүүдэд борлуулж байгаа бөгөөд цомгийн үнэ 10 мянган төгрөг юм байна.

    Уянгалаг, гэгээлэг, амин хэлхээн аялгуу урссан “Бодол шиг өдрүүд” цомгийг бүтээхэд “Т рекордс”, “Color music”, “New star” студи, “Soyol” фото студи зэрэг олон байгууллага, хөгжмийн зохиолч, уран бүтээлчид хамтран ажилласныг дашрамд сонирхуулъя.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж