Аялал жуулчлалын салбарын орлого өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын салбарын орлого өссөөр байна

Аялал жуулчлалын салбарын орлого жил бүр өсөн нэмэгддэг гэсэн статистик мэдээллийг Аялал жуулчлалын үндэсний төв гаргажээ. Энэ салбарын 1996 оны орлого ердөө 42,5 сая ам.доллар байсан бол үүнээс арван жилийн дараа 197,5 сая болж өссөн дүн харагдаж байна. Үүнээс хойш 2007 онд 227,1 сая ам.доллар, 2008 онд 236,9 сая болсон байна. Харин оны дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал тохиолдоход 2009 онд аялал жуулчлалаар орж ирэх орлого багасч 213,3 сая ам.доллар болжээ. Гэхдээ энэ жилээс салбарын орлого өмнөх жилээс 20 хувь нэмэгдсэн тухай мэргэжилтэн нь хэлж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж