
Мужийн удирдлагууд иргэдийг Бангкок хотод болох жагсаал цуглаанд оролцохгүй байх талаар утсаар зааварчилгаа өгч байгаа ч шаардлагатай гэж үзээд хуулийн дагуу оролцсон тохиолдолд иргэдийг баривчлан саатуулахгүй гэсэн байна.
Ардчилсан намын эсрэг хэргийг цуцлах тухай асуудлыг хэрэгсэхгүй болгосон Үндсэн хуулийн цэцийн тогтоолын эсрэг жагсаалыг улаан цамцтанууд арванхоёрдугаар сарын 10-нд буюу Тайландын Үндсэн хуулийн өдөр хийхээр төлөвлөсөн бол Тайланд Камбужийн хамтарсан хилийн комиссоос гаргасан хилийн деморкацийн тухай санамж бичгийг засгийн газар баталсан бөгөөд үүний эсрэг“Шар цамцтан”-ны бүлэглэл арванхоёрдугаар сарын 11-нд бослого зохион байгуулах болно.
“Бангкок болон ойролцоох мужуудад улсын онцгой байдал тогтоохоос өмнө Улсын онцгой байдлын газрыг аюулгүй байдлын нөхцөлийг сайтар бүрдүүлэхийг үүрэг болголоо” гэж Чаварат хэлсэн байна.
Б. Энхцэцэг