
“Wimm-Bill-Dann бол маш их боломжтой бизнес. Энэ компанийг худалдан авснаар ОХУ-ын хүнс, ундааны зах зээлд хамгийн том нь болох боломжтой” гэж “Pepsi”-гийн зүгээс мэдэгдэж байна.
Хэлэлцээрийг хийснээр тус компанийн жилийн ашиг 13 тэрбум ам.доллар болох аж. “Wimm-Bill-Dann”-ныг үүсгэн байгуулагчид 18 жилийн өмнө анх нэгхэн өрөөнд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 16 мянган албан хаагчтай, 38 үйлдвэртэй болсон юм.
Э.Очирт