
“Лемонс” хамтлагийнхан шинэ оноос өмнө нэгэн шинэ клипээ үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Тэд яруу найрагч Л.Өлзийтөгсийн үг “Шөнө дунд цас орж байна” дуундаа клип хийлгэж байгаа юм. Одоогоор тэд цас орохыг хүлээж байгаа гэнэ. Цас орчихвол клипний зураг авалт дуусах юм байна. Харин шинэ цомгийн тухайд он гаргаад гурав дахь бие даасан цомгийн ажилдаа орохоор төлөвлөөд байгаа гэсэн.
Сонирхуулахад “Лемонс” хамтлагийнхан энэ сарын 18, 19-нд Шанхайд болох фестивальд оролцохоор бэлтгэлдээ орсон байна.
М.Урин