“Маккаби”, “Барселона” багууд эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Маккаби”, “Барселона” багууд эрхээ авлаа

Сагсан бөмбөгийн Евролигийн хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр тэмцээний долоо дахь долоо хоногийн үлдсэн тоглолтууд болж өнгөрсөн юм. Үүний дараачаар “Маккаби Электра”, “Барселона” багууд шөвгийн 16-д шалгарах эрхээ авсан юм. Пүрэв гаригийн эхний тоглолт “Залгарис Каунас”, “Маккаби Электра” багуудын хооронд болох байлаа. Литвийн нутаг явагдсан энэхүү тоглолтыг 5000 хүн үзэж сонирхсон нь аргагүй хэсгийн тэргүүлэгчийн төлөөх сонирхолтой болох байсныг гэрчилнэ. Тэр ч утгаараа тоглолтын эхний хагас 35:34 харьцаатай ердөө нэг онооны зөрүүтэй өндөрлөсөн. “Залгарис” багаас дөрвөн тоглогч нь 10 оноо авч, жигд тоглолтүзүүлсэн ч харамсалтай нь дөрөвдүгээр үед зочид онооны давуу тоглолтыг харуулжээ. Ингэснээр 71:68 харьцаатай “Маккаби Электра” ялалт байгуулан хэсгийг зургаан хожилтой тэргүүлж, дараагийн шатны эрхээ авлаа. Грекийн шигшээ багийн төвийн тоглогч Шорцанитис буюу Биг Софо 22 оноогоор багаа тэргүүлсэн юм. Аваргаа хамгаалах аянаа амжилттай үргэлжлүүлж байгаа “Барселона” клуб Францын “Чоле Баскет” багийг талбай дээрээ хүлээн авч тоглосон. Ижилхэн дөрвөн хожилтой байсан хоёр багийн тоглолтын ялагч нь шилдэг 16-д шалгарах эрхээ авсан дөрөв дэх баг болох байсан. Хэдийгээр эхний үеийг 20:18 харьцаатай зочид илүүрхсэн ч Бонифэйс НДонг, Коста Перович, Эразем Лорбек зэрэг шилдэг тоглогчдынхоо тэгш тоглолтын ачаар үндсэн цагт 76:62 харьцаатай өрсөлдөгчөө илүүрхэн хожлоо. Ингэснээр С хэсгээс дараагийн шатанд шалгарсан гурав дахь баг нь “Барселона” баг боллоо. Тэдний эсрэг Францын багаас ганцхан Демаркус Нэлсон гэх тоглогч 10 дээш оноог авсан нь хангалтгүй байлаа. Ийнхүү энэ долоо хоногт дөрвөн баг дараагийн шатны эрхээ баталгаажууллаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж