Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Эртний Ромын түүхэнд Инээдмийн бурханд зориулсан өдөртэй байсан тухай дурдсан нь бий. Эртний ромчууд тэр өдрөө “Тэнэгүүдийнх” гэж нэрлэж байсан нь өөрсдийгөө нэрлэсэн хэрэг биш ажээ. Энэ өдрийг олон жилийн турш тэмдэглэж байсан ромчуудыг ажигласан европынхон XVI зуунаас эхлэн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг инээдмийн баяр болгон тэмдэглэх болжээ.

Гэтэл энэ францчууд энэ өдөр шинэ жилийн баяраа тэмдэглэдэг байсан тул хоосон бэлэг авч баахан инээдэм болдог болжээ. Иймд IX Карл хаан 1564 онд шинэ жилээр нь францчуудыг тэнэг болгохгүй гээд нэгдүгээр 1-нд шинэ оноо шилжүүлсэн гэдэг. Дөрөвдүгээр сарын 1-нд нар загасын ордод байрладаг байсан учир францчууд шоглоомоо “дөрөвдүгээр сарын загас” гэдэг гэнэ.

Инээдмийн өдөр гэнэ үү
Шоглоом, тоглоомын өдөр, Инээдмийн өдөр, Тэнэгүүдийн өдөр. Олон ард түмэн “худалчийн өдрийг” голчлон дөрөвдүгээр сарын 1-нд тэмдэглэж иржээ. Испаничууд л зөрүүдээрээ Тэнэгийн өдрөө арванхоёрдугаар сарын 28-нд тэмдэглэнэ. Шинэ жил гээд л бүгд инээх завгүй гүйлдэж байхад шүү! Тэнэг л байгаа биз дээ?

Түмэн олны уриа
“Дөрөвдүгээр сарын 1-нд хэнд ч итгэхгүй!” Ийм нэг уриа өнөөгийн Оросын нутагт эртнээс гарч иржээ. Аль дээр үеэс онгод, бөөг шүтэж байх цагаасаа тэд өвлийн “ичнээнээс сэрсэн” гэрийн савдагаа инээлгэх гээд л энэ баяраар том жижиггүй бие биеэ хуураад ирсэн гэх.
Манайд тийм баяр гэгчийг мэдэхгүй байсаар ХХ зуунаас л найз нөхөд, амраг садан, ах дүүгээ хуурч тоглон шоглох болж. Дээр цагт өвөө, эмээгээрээ тоглоод үзээрэй л дээ! “Та, үхрийн баасан дээр гишигчихлээ” гээд дараа нь “шийнийн нэгээн!  гээд элгээ хөштөл инээгээд зогсож байх хэрэг үү? Дараа нь бидний сурчихаад элгээ “хөшөөлгөөд” байдаг “таны ар тал цагаан болчихож”, “ам, хамарт чинь юм наалдчихжээ” эсвэл “чамайг дарга дуудаж байна” гэх мэтийн энгийн гомдохооргүй уламжлал болсон хэллэгүүд байдаг.
Хэвлэлээр өргөн цар хүрээтэй тоглоом хийж байсан жишээ бий. Гэхдээ дөрөвдүгээр сарын 1-ний шоглоомыг хэвлэлээр гаргах тухай улс орнуудад янз бүрийн хуультай. Америкчууд гэхэд л сануулж байгаад тоглоом, шоглоомоо хийдэг.

Сонин шоглоом
1957 оны дөрөвдүгээр сарын 1-нд ВВС-ийн сонсогчид Швейцарид хөндий гоймонгийн ер бусын их ургац хураасан тухай мэдээлжээ. Тариан талбайгаасаа чанасан гоймон хурааж байгаа тариачдыг харуулсан зураглал олныг ихээр алмайруулав. Редакцийг гоймонгийн  үр явуулахыг хүссэн захидал дарсан байв. Өмнө нь гоймонг гурилаар хийдэг гэж “төөрөгдөж” явснаа хуваалцсан хүмүүс багагүй байсан гэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж