
Үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь, Э.Бат-Үүл нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, Монголын иргэний агаарын тээвэр, Иргэний нисэхийн ерөнхий газар, цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд болон бусад томоохон улсын үйлдвэрийн газруудыг олон улсын нэр хүндтэй аудитын компаниар нэн даруй шалгуулж, дүнг нь Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх талаархи асуулга"-ын хариуг сонсох, УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас "Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдад тавьсан асуулга"-ын хариуг сонсох юм.
Б.Мандах