Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй

Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүйТаны ДНХ хэнийхтэй ч адилгүй гэдгийг сана. Зарим хүмүүс төрөлхийн сайхан царайтай, гайхалтай ухаантай, ер бусын авьяастай байдаг. Харин бусад нь  тэднээс огт өөр төрсөн боловч, тэдэн шиг болохыг хүсдэг. Гэвч та өөрөө цорын ганц бас давтагдашгүй хүн.

Танд бусдад байдаг шиг давуу тал байхгүй байж болно. Гэвч түүнд байхгүй давуу тал танд бий. Нэг найз маань ажил нь урагшгүй байгаад бухимдаж өөрийгөө зүхэж байна. Уг нь тэр өөрийгөө их азтайд тооцдог хүн л дээ. Элитүүдийн сургууль төгссөнөөрөө их бахархдаг хүн. Гэвч түүний эцэг эх нь боловсролтой хүмүүс биш, бас түүнийг багад нь салсан болохоор хүүхэд нас нь маш хэцүү байсан юм. Тэгэхээр түүний ДНХ энгийн хүнийх болж таарч байгаа биз.

Танд бусад хүмүүс шиг аз таарахгүй байж болно. Гэвч  аз гэж юу билээ. Та азтай хүн. Танд юу байгааг сайн бод. Сайхан гэр бүл, аав ээж, хань ижил, дуртай ажил, таныг хайрладаг хүмүүс танд байна уу? Үүнийгээ олж харахгүй байгаад л бүх учир байгаа юм.

Бусад хүмүүсээс өөр байгаадаа гутрах хэрэггүй.Та гадаад төрхөөрөө бусдыг татдаггүй байж болох ч сайхан сэтгэл танд байгаа. Та бас бусдыг хайрлаж, хайрлуулж чадна. Харин энэ бол таны давуу тал гэдгийг ухаар. Өөрийнхөөрөө байхад л болно.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж