Одууд харилцааны сайтнаас татгалзаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Одууд харилцааны сайтнаас татгалзаж байна

Lady Gaga, Алиша Кис, Жастин Тимберлейк, Ашер, Ким Кардашьян, Женнифер
Хадсон, Райан Сикрест, Элайжа Вуд, Серена Уильямс болон Swizz Beatz
нарын Америкийн нєлєє бvхий одууд ДОХ-ын халдвартай хvvхдvvдэд эм,
эмчилгээний багаж зэвсгээр туслах аянд зориулж, 12 сарын нэгнээс эхлэн
Twitter(бичил блог) болон Facebook, MySpace зэрэг олон нийтийн
харилцааны сайтууд дээрхи єєрсдийн хуудсаа хаахаар болжээ. «Digital Life
Sacrifice» хэмээх энэхvv арга хэмжээний зохион байгуулагчаар нь
“Хvvхдэд амьдрал хайрла” (Keep a Child Alive) сангийн vvсгэн байгуулагч,
дуучин Алиша Кис ажилласан байна. Ингээд энэхvv vйл ажиллагаанд
оролцсон одууд нь онлайн амьдралаа “эцэслэснээ” бэлэгдэж, авсан дотор
нvд аниатайгаар зурагаа авахуулжээ. Гэхдээ энд нэр дурьдсан зарим оддын
зураг байхгvй байна лээ. Олвол даруйхан тавихаа танд амлаж байна.
Жишээлбэл Леди Гага-гийн авсанд авахуулсан зураг энд ороогvй байгаа нь
их л урамгvй санагдлаа. Гэхдээ магадгvй “манай хvн” авсаа толгой дээрээ
тавих гэсээр байгаад зураг авалтаа хойшлуулаад байгаа байх л даа… хэхэ
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж