
Өнөөдөр МАН-ын нийслэлийн намын хорооны тэргүүлэгч гишүүд 11 цагаас хуралдсан байна. Тус хорооны хуралдаанаар МАН-ын Нийслэлийн намын хороо дотоод үйл ажиллагаа болон МАХН-аа аварч үлдэх түр хорооны гишүүдийн нийгэмд үүсгээд байгаа уур амьсгал, цаг үеийн асуудлыг дотооддоо хэлэлцэж үүний дараагаар сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийнэ гэх яриа байсан. Харин МАН-ын нийслэлийн намын хорооны тэргүүлэгч гишүүдийн хурал дотоод асуудлаа хаалттай хуралдаж хэлэлцсэн байна. Энэ талаар Ман-ын нийслэлийн намын хорооны олон нийттэй харилцах албаны төлөөлөгчөөс дэлгэрэнгүй хариулалт авах гэсэн боловч өнөөдөр хэлэлцсэн асуудлын талаар хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдэд хандаж мэдээлэл өгөхгүй гэж МАН-ын нийслэлийн намын хорооны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан хариуллаа.
Б.Алтансүх