“Уиган”-ы Моузес гурван сар талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Уиган”-ы Моузес гурван сар талбайд гарахгүй

Саяхан болж өнгөрсөн Карлингийн цомын тэмцээний шөвгийн наймын тулаанд “Арсенал”-тай тоглосон “Уиган Атлетик” клубын довтлогч Виктор Моузес мөрөндөө гэмтэж, талбайг орхисон билээ. Өдгөө 19 настай довтлогч Эмануэль Эбуэ, Тео Уолкотт нартай бөмбөгний төлөө тэмцэж байх үедээ гэмтэж, улмаар 4-6 долоо хоног талбайд гарч чадахгүй болсон байна. Энэ гэмтлийн хугацаа нь бүр дөрөвдүгээр сар хүртэл ч үргэлжилж магадгүй гэнэ. Ингэснээр “Уиган”-ы хувьд маш том гарз болж, сэлгээний сайн тоглогчоо алдаж байна. “Уиган” Премьер лигийн хүснэгтийн доороосоо гуравт бичигдэж байгаа болохоор үлдсэн тоглолт болгон маш чухал байгаа билээ. “Арсенал”-тай хийсэн лигийн цомын тулаан 2:0 харьцаатай Лондонгийн багийн ялалтаар өндөрлөсөн юм.  

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж