
Түймэр одоогийн байдлаар 750 акр газрыг хамраад байгаа юм байна. Тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаняхугийн хэлснээр энэ нь Израилийн түүхэн дэх хамгийн аюултай түймрийн нэг болоод байгаа аж. Иргэд, цэргүүд болон цагдаа нар түймрийг унтраахаар ажиллаж байгаа төдийгүй Турк зэрэг орон гал сөнөөх онгоцуудаа илгээж, тусалж байгаа аж. Түүнчлэн Грекээс дөрвөн онгоц илгээсэн бол Франц хоёрыг, Кипр хоёрын харин ОХУ, Азербайжан болон Хроват улсууд нэг нэг онгоц явуулсан байна. Дор хаяж 1500 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Хайфа хот бол Израилийн хоёр дахь том хот бөгөөд одоо утаан дунд байгаа юм.
Э.Очирт