Хятад иргэдийг дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Хятад иргэдийг дээрэмджээ

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд хятад иргэдийг дээрэмдэн их хэмжээний мөнгийг нь авсан хэрэг өчигдөр гарлаа.  Москва хороололд түр оршин суух БНХАУ-ын иргэн Ян ,Тал Чин нарыг гэртээ байхад нь үл таних дөрвөн залуу танайхаас  ус алдаад байна гэж худал хэлж гэрт нь орж иржээ. Тэдгээр хүмүүс ална гэж айлган сүрдүүлэн хүлж орхиод 1,400,000 төгрөг, 2100 юань, гар утас, эд зүйлийг нь дээрэмдэн авчээ. Хятад иргэд шуурхай цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр шуурхай эрэн хайж хоёр цагийн дараа  Баянхошууны орчим явж байхад нь Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын цагдаа нар саатуулан баривчилжээ.Гэмт хэргийг тодорхой эрхэлсэн ажилгүй 20-22 настай Б , Х нар бусадтай бүлэглэн үйлдсэн болохыг тогтоон Сонигонохайрхан дүүргийн цагдаагийнхан шалгаж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж