Flash Player 10.2 бета шатандаа явж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Flash Player 10.2 бета шатандаа явж байна

 
Вэб хуудсуудын хувьд анимэйшн контент, видео тоглуулах стандарт
тоглуулагч болоод байгаа Adobe Flash Player-ийн 10.2-ийн бета буюу
туршилтын хувилбар гараад байна. Уг хувилбарт Hardware Acceleration буюу
CPU-д ачаалал өгөлгүй шууд GPU-аас Adobe Flash-т суурилсан видео,
анимэйшн контентуудыг ажиллуулах боломжийг нилээн сайжруулж өгсөн байна.
Өөрөөр хэлбэл бүрэн HD 1080p нягтралтай видео үзэх явцад (Flash
Video-ны хувьд) таны CPU-д 0-оос ялимгүй их хувийн ачаалал нэмэгдүүлнэ
гэхээр нилээн сайжирсан бололтой. Windows, Mac, Linux үйлдлийн
системүүдэд одоогоор гарч байгаа бөгөөд мэдээж бидний хамгийн их
хэрэглэдэг Windows дээр хамгийн сайн ажиллана. Бета хувилбарыг суулгаж
туршиж үзэхийг хүсвэл эх сурвалж руу ороорой.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж