Sony Ericsson PSP phone-ыг танилцуулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Sony Ericsson PSP phone-ыг танилцуулж магадгүй

se_psp_phone_01


Сарын өмнөөс л анх Sony Ericsson
PSP гар утасны талаар цуу гарч, төрөл бүрийн зурагнууд интернэтээр
цацагдаж эхэлсэн. Sony-оос ч тийм зүйл огт байхгүй гэж хав дарж
нууцалсаар л байгаа билээ. Саяхан Sony Ericsson-ын франц дахь салбараас
12 сарын 9-нд алганы консоль, гар утас хоёрыг жинхэнэ утгаар нь
нэгтгэсэн PSP phone-ийг албан ёсоор танилцуулж магадгүй тухай мэдээлэл
гарчээ.
Playstation Portable-ийн фэнүүд энэ тухай мэдээллийг маш их
сонирхож байгаа байх.  Интернэтээр тархаад байгаа зургуудаас харахад уг
утас нь энгийн qwerty keyboard-ны оронд PSP-тай адил товчлуурууд, мөн
multi-touch trackpad-тай байх юм байна.

se_psp_phone_02


Үзүүлэлтийн хувьд маш өндөр нягтралтай touchscreen дэлгэц (iPhone
4-ийн retina-тай адил), 1GHz-ийн CPU, 512MB RAM, Android 2.3 Gingerbeard
үйлдлийн системтэй гэнэ.

Нэг муу мэдээ нь өмнөх PSP-ний тоглоомууд
уг смартфонд тохирохгүй гэжээ. Гэхдээ PSP-ний хувьд цөөхөн хэдэн
тоглоомыг л тооцохгүй бол олигтой зураглалтай тоглоом байдаггүй. Ядахдаа
480х272 нягтралтай болохоор жаахан онцгүй харагддагийг хэрэглэж үзсэн
хүмүүс нь мэдэж байгаа байх. Харин энэ шинэ смартфонын хувьд илүү дээд
зэрэглэлийн Android 2.3-ын тоглоомууд байх юм. Зүгээр ч нэг энгийн
смартфонын тоглоомууд биш, Sony корпорацийн хамтран ажилладаг хамгийн
сайн тоглоом хөгжүүлэгчид энэ PSP утсанд зориулан тоглоом гаргах юм
байна. Тоглоомууд нь зөвхөн уг смартфонд л зориулагдан Android
Market-аар худалдаалагдах бөгөөд тоглоомуудын үнэ 10$-оос дээш гарахгүй.
Дэлхий даяар 2011 оны 2-р сард
Хэрвээ яг энэ смартфон-консолийг
албан ёсоор танилцуулбал сүүлийн 10 жилийн доторх хамгийн сонирхол
татсан үзэсгэлэн болно гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж