Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Миний ертөнц

Тулгуургүй ертөнцийн нэгэн гариг дээр төрсөн хүн бүр өөрийн гэсэн
ертөнцтэй. Оюун ухаан сэтгэхүйгээрээ урласан тэрхүү ертөнц нь хэний ч
хувьд амьдрал нь байдаг. Хорвоо дэлхий орвонгоороо эргэж болох ч ганцхан
хувь хүний ертөнц хэзээ ч хувирдаггүй. Тиймээс тэр хүн энэ дэлхийд ч,
ертөнцийн хязгааргүй уудамд ч дахин давтагдашгүй цорын ганц "би" байдаг
буюу.

Миний ертөнцөд аз жаргал, уйтгар гуниг, хайр дурлал гээд амьдралыг
илүү амттай болгодог бүхэн байдаг. Амин шүтээн минь миний ижий, эх
орон. Зүрхэндээ тээдэг зарчим минь үнэн. Хэтэрхий бардам шазруун
зангаасаа болоод бусдад дорой байдал, нулимсаа  ч үзүүлэх дургүй.
Хайртай гэдэг үгийг хэлэхдээ ч харам. Миний ертөнц, миний зан чанар
хэзээ ч хувирахгүй. 

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж