Катар улс 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах боллоо!!!

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Катар улс 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах боллоо!!!

Хэдхэн
мөчийн өмнө ОУХХ-ны ерөнхийлөгч ноён З.Блаттер 2022 оны ДАШТ-ийг зохион
байгуулах орны нэрийг Швейцарийн Цюрих хотноо зарлалаа. ФИФА-ийн
удирдах зөвлөлийн 22 гишүүн Австрали, АНУ, БНСУ, Катар, Япон гэсэн 5
улсын төлөө саналаа өгсөн бөгөөд түүний өмнө улс болгон өөрсдийн онцлог,
өнгө төрхийг харуулсан танилцуулгыг хийсэн билээ.

Үүний дүнд дундад Азийн төлөөл Катар улс ялалт байгуулснаар энэ бүс
нутагт анх удаа ДАШТ зохиогдох болж байна. 1,6хан сая хүн амтай энэ улс
Доха, Лусаил, Ал Хор, Ал Шамал, Ал Вакра, Ум Салал, Ал Райяан хотуудад
тэмцээнийг зохион байгуулах болно. Хамгийн гол асуудал нь цаг агаарын
асуудал болж байгаа бөгөөд 6,7-р сард ойролцоогооор 50 градус хүрэх
хандлагатай байгаа учраас энэ асуудлыг технологийн дэвшлээр буюу
температураа зохицуулдаг цэнгэлдэх хүрээлэнгүүдийг барих замаар шийдэх
болно гэдгээ зохион байгуулагчид амлаад байгаа билээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж