Бид ч бас Г.Мөнхбаяр дарга шиг аминдаа хайртай

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Бид ч бас Г.Мөнхбаяр дарга шиг аминдаа хайртай

Өчигдөр манай сонины Эрэн сурвалжлах албанд
цагдаагийн мэдээлэл иржээ. Өнгөрсөн амралтын өдөр нийслэлд автын ослоор
зургаан иргэн амь насаа алдлаа гэж. Хоёрхон өдөрт зургаан хүн гэхээр
Монгол Улсын нийслэл дэндүү харгис орчин болжээ. Энэ хэвээр цааш яваад л
байх хэрэг үү. Үүнд хэн хариулт өгөх ёстой юм болоо, нийслэлчүүд ээ.
Бид бол эргэлзээгүй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагч Г.Мөнхбаяр хариулт өгөх ёстой гэж үзэж байгаа юм. Энэ нь нэг
хотын хэрэг явдал биш нийт монголчуудын тал хувийнх нь амь нас, аюулгүй
байдалтай холбоотой асуудал. Монгол Улсын нэг сая гаруй иргэнийг илбэн
тохинуулах үүрэгтэй эрхэм даргын ажил ямар түвшинд байгаа нь хотын
гудамжинд зуурдаар нас нөгчиж, өдрөөс өдөрт тоо нь нэмэгдсээр байгаа
хэдэн зуун (энэ хэвээр бол хэдэн мянга болох нь тодорхой) иргэдийн амь
нас, үлдэгсдийнх нь уй гашуу, нулимс цөхрөлөөс харж болно. Г.Мөнхбаяр та
заавал ингэж хотынхоо хэдэн мянган иргэдийн амь насаар тоглон, эцсийг
нь үзэж байж "За одоо л ажил хийсэн болж харагдахгүй бол болохгүй нь"
гэх хэрэг байсан юм уу. Та өөрөө насан өндөр аав ээжтэй, хань ижилтэй,
үр хүүхэдтэй хүн биз дээ. Эсвэл гон бие гозон толгой хүн үү. Танаас
нийслэлийн дарга хүний цартай бодлого бүү хэл хүний үнэр ч харагдахгүй
байна шүү дээ. Та ач зээдээ хайртай шиг траншейнд унаж нас барсан найман
настай тэр охин ч аав ээждээ нандин эрдэнэ нь байсан юм шүү. Таны
орлогч нар, дүүргийн Засаг дарга нар чинь ганц бие хүмүүс биш байлгүй,
ядаж үр хүүхдүүдээрээ жишиж бодоод хотынхоо иргэдийг хайрлаач.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж