“Cosmo show”-ны үеэр талын аялгуу цуурайтна

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Cosmo show”-ны үеэр талын аялгуу цуурайтна

Тал нутгийн аялгуу гэгдэж, европт нэр нь алдаршсан өвөрмонгол дуучин Ч.Урнаа энэ сарын зургаанд Монголд ирэх гэж байна.  Тэрбээр найруулагч Д.Бямбасүрэнгийн уран бүтээлийн анд бөгөөд “Чингисийн хоёр загал” баримтат киноных нь гол дүрийг бүтээсэн байна. Киноны  хоёр загалын дуу нь тал нутгийн амьдралын гайхамшгийг үзэгчдэд мэдрүүлсэн юм. Тэрбээр энэ дуугаа эмэг эхийнхээ хуучин морин хуурыг хөглөж, эртний сайхан аялгууг санан дуулсан гэнэ. Уртын дуу, монгол дээлэнд дуртай, монгол  хүн гэдгээр бахархдаг дуучин Ч.Урнаа энэ сарын 7,8 –ны өдөр саяхан нээлтээ хийсэн Спорт комплекст болох “ Cosmo show “ –нд тал нутгийн аялгууг цуурайтуулах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж