Элчин сайдаа татсан нь Б.Хурцтай холбоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Элчин сайдаа татсан нь Б.Хурцтай холбоогүй гэв

Их Британи Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын алба хашиж байсан Вильм Диксоныг Их Британийн Гадаад хэргийн яамнаас буцаан татах шийдвэр гаргасан. Үүнийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын асуудалтай холбоотой гэх таамаг байсан. Энэ талаар Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Болороос тодруулахад “Манайд Б.Хурцтай холбоотой гэх мэдээлэл ирээгүй. Элчин сайд Вильм Диксоныг  ажилдаа алдаа гаргасан учраас татсан. Даруй Их Британийн талаас онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаа шинээр томилохоо мэдэгдсэн” гэх хариулт өглөө.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж