Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Аалзны шvлс

Нэгэн єдєр болсон vйл
явдал билээ. Бурхан багш диваажингийн бадамлянхуан цєєрмийн дунд ганцаараа
элдвийг эргэцvvлэн алхаж байв.
Дэлбээгээ нээсэн бадамлянхуа цэцэгс бvгд єндєг мэт цагаан
агаад яг голд нь байгаа алтлаг єнгийн vрээс vгээр хэлэхийн аргагvй тааламжтай
содон vнэр анхилна.

Диваажинд шинэхэн єглєє айлчлан ирж байгаа нь энэ ажээ.


Тєдєлгvй бурхан багш тэрхvv цєєрмийн эрэг дээр ирж, усны мандлыг хучин ургах
бадамлянхуан навчисын дунд vзэгдэх ертєнцийг ажлаа.


Энэ диваажингийн бадамлянхуан цєєрмєєс шууд доошоо тамын ёроол vргэлжилдэг
бєгєєд болор мэт тунгалаг усыг нэвтлэн харваас эргvvлэгт гол, єргєст уулыг
тольдон харж байгаа юм шиг тодорхой харагддаг ажээ.


Тэгтэл тэр тамын ёроолд Кандата хэмээх нэгэн эр бусад гэм нvгэлтнvvдтэй хамт
тарчлан зовж байгаа нь бурхан багшийн нvдэнд тусав.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж