Жүдочдын өсвөрийн АШТ боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Жүдочдын өсвөрийн АШТ боллоо

Өвөрхангай аймагт саяхан ашиглалтад орсон Спортын ордны дэвжээг мялааж, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул, Монгол улсын гавьяат дасгалжуулагч, ардын багш Чимэдбазарын Насантогтохын нэрэмжит  жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг улс тунхагласны баяраар зохион байгууллаа. Тэмцээнд Улаанбаатар хотоос Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн болон Женко, Олимп, Аварга, Хангарьд дэвжээ, ОБЕГ, ЕБ-ын 42, 102 дугаар сургууль, Биеийн тамир, спортын мэргэжлийн дунд сургууль, Дархан, Эрдэнэт, Баянхонгор, Архангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий аймгаас нийт 19 байгууллагын 320 гаруй тамирчид оролцсон байна. Эрэгтэй 24-73, эмэгтэй 36-57 кг-ын жинд хүч үзэлцсэн жүдочдоос ОУХМ н.Хаштогтох дасгалжуулагчтай Сонгино хайрхан дүүргийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, Б.Очир дасгалжуулагчтай Өвөрхангай, ОУХМ Г.Энхбаяр дасгалжуулагчтай Женко клубын баг тамирчид удаахь байруудыг эзэлсэн байна. Түүнчлэн эрэгтэй шилдэг жүдочноор Архангай аймгийн тамирчин Е.Гантогтох, эмэгтэй шилдэг жүдочноор Өвөрхангай аймгийн тамирчин Б.Хорлоодой нар шалгарлаа.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж