Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Би шал царай муутай

Хүн
байгалийн бүтээл учраас ямар нэг диффект заавал байдаг. Өндөр туранхай
боловч хөхгүй, бөгсгүй эсвэл хөл нь алцан майга. Хөхтэй, бөгстэй боловч
бусдаас намхан, жижиг биетэй, өндөр өсгийт өмсөхгүй л бол газрын амьтан
болж харагддаг. Хажуугаар нь гунхсан сайхан бүсгүйчүүд хялав хийгээд
өнгөрнө.

Нүүр
нь цэвэрхэн боловч хөмсөггүй, нүд нь давхраагүй. Нүд хөмсөг болсон
бүсгүй байлаа ч нүүр нь батгатай, муухай шүдтэй, хамар нь зохиогүй,
бүдүүн гуятай ч юм уу ямар нэг болохгүй зүйл байж л таарна. Хүн бүр тэр
тусмаа эмэгтэйчүүд толинд харж зогсохдоо өөрөөсөө ямар нэг өөг заавал
олж хардаг.

Тэд
өөрийгөө яг л бараа таваар харж байгаа юм шиг хэсэг хэсгээр нь таслаж
хардаг. Толгойгоо нэг, биеээ  нэг, хөлөө өөр нэг хэсэг. Бүр заримдаа
нүүрээ хэд хэд хувааж байгаад энэ нь гоё, тэр нь муухай гээд л… Гэтэл
зөвхөн нүүр байгаад эсвэл гоё хөл байгаад тэр хүн болохгүй шүү дэ.
Байгаль дээрх гайхалтай бүх зүйл өөрийн гэсэн сул талтай байдаг. 

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж