Хэрлэн, Мөрөн суманд 89 мал нэмж өвчиллөө

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Хэрлэн, Мөрөн суманд 89 мал нэмж өвчиллөө

Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг энэ сарын 1-ний өдрөөс цуцалж, Дархан Баянмөнх сумдын постыг хэсэгчлэн буулгаж, шүлхий өвчин шинээр гарсан Хэрлэн, Мөрөн суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.  Дархан, Баянмөнх суманд шүлхий өвчний голомтонд байсан 11 малчин өрхийн 122мянган ам метр талбайд ариутгал халдваргүйтгэлийг 2-3 удаа давтан хийж дуусгалаа.

Хэрлэн сумын өвчний хоёр голомтонд байгаа малчин өрхийн 300 ам метр талбайд мөн давтан ариутгал хийж, голомтын 10 айлын 4000 гаруй малд вакцин тарьж дуусав. Аймгийн мал эмнэлгийн албаны эмч нараас бүрдсэн гурван ажлын хэсэг Мөрөн сумын голомтонд байгаа найман айлын малд тарилга хийхэд урвалж өгсөн 60 бод, 77 бог малд дахин үзлэг хийхэд 12 үхэрт шүлхий өвчний шинж илэрсэн тул устгаж булан ариутгал халдваргүйтгэл хийж, 48 бод, 77 бог малд өвчний шинж тэмдэг илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Хэрлэн, Мөрөн суманд нийт 30 үхэр, 52 хонь, долоон ямаа өвчилж устгагдаад байна. Ийнхүү Хэнтий аймагт одоогийн байдлаар Дархан сумын Хүнтийн урд, Талын усанд хоёр пост, Баянмөнх сумын төвийн урд, Цагаан толгойн ард, Баянцагаан, Хэрлэн голын урд дөрвөн пост, Хэрлэн сумын төвд штаб, Чулуун хороо, Норов уулын энгэрийн голомт, Дорнод Бэрхийн зам, Булган уул, Цантын ар, Дулааны энгэр, Хэрлэнгийн гүүр зэрэгт таван пост, Мөрөн сумын төвд штаб, Сэрвэнгийн арын голомт тойрч гурав, Хүйсийн ар, Хөндийн зүүн хамар, Төв замын зэрэг таван постонд нийт 158 хүн, 35 машин, 9 мотоцикль, 23 автомакстай ажиллаж байна. 

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж