Фабиан Канчеллера багаа солилоо

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Фабиан Канчеллера багаа солилоо

Цуваа гарааны дэлхийн дөрвөн удаагийн аварга Швейцарийн дугуйчин Фабиан Канчеллера Люксембургийн мэргэжлийн багаас гурван жилийн хугацаатай гэрээг хүлээн авснаар өөрийн үндсэн баг болох “Saxobank”-ийг орхилоо. Түүний хувьд “Saxobank”-ийн лидер Энди Шлек болон түүний дүү Фрэнк Шлек нарын уралдааны тактикт хамгийн ихээр тохирсон тамирчин байсан юм. 29 настай Швейцарь эрийн хувьд хэн нэгэн Шлекийн амжилтын төлөө бус өөрийнхөө төлөө уралдахаар энэ гэрээг хүлээн авсан байна. Түүний шинэ багт өндөр чансаатай дугуйчин тийм ч их байдаггүй бөгөөд  Фабиан Канчеллера багийн нэг номерийн дугуйчнаар гарах өндөр магадлалтай юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж