Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Хоосон чанар

Чанараа гэж. Чанар мөн чанар, чанар гэдэг үгийг ухахгүйгээр хоосон чанарыг бодох нь алдаатай юм байгаа юм. Будда бүх юм хоосон гэж хэлэхээс өмнө бүх юмыг дүүрэн гэдэг байж. Монголчууд чинь дууслаа гэдэггүй дүүрлээ, хоосон толгой гэдэггүй дүүрсэн толгой гэдэг нь уул нь эргүүлж хэлж буй үг мэт санагддаг юм. Одоо ч толгой дүүрээд гэдэг нь дүйрэнгэ шинж тэмдгийн үйлийг заасан үг болоо шив дээ. За яахав дээ хорвоогийн бүх юм дүүрэн, дүүрэн юмыг дүүргэх аргагүй гээд л гүн ухаануудаа яриад удаж л дээ. Ер нь гүн ухаанд хэзээнээсээ үнэн гэсэн ойлголтоосоо шинэлэг гэсэн ойлголт нь илүү дээр гэж үзэх үзэл ноёлсоор л ирсэн. Бүсгүйчүүдийн гуталны загвар гэртээ сар бүгээд гараад ирэхэд л өөрчлөгддөг шиг. Будда гэгээрээд харсан чинь дүүрээд байсан юм хорвоод байсангүй дүүргэх савнууд ч харагдсангүй өөрийгөө ч бусдыг ч олж харсангүй дуу авиа гэрлийн урт богино долгионууд ч алга.

Гэхдээ Будда тэр чухал юмыг нээчээд Архимед шиг Эврикаа гээд шалдан гудамжаар гүйгээгүй л байх дорнын хүний дотоод тамир далд чалхаа харуулан даруухан дуугаар бүх юм хоосон гэж 2500 жилийн урдаас миний зүрхэнд ч сонсогдохоор шивнэн өгүүлжээ. Хоосон чанарыг улиран одох, өөрчлөгдөх хувьсах үйл явцтай андуурч хэрхэвч үл болно. Ердөө л шууд утгаараа энд юу ч байхгүй байгаа ч үгүй. Хүмүүны хоосонд автан төөрөлдсөн амьдрал нь яг зүүд адил. Зүүдэндээ амтыг хүртэл мэдэрдэг шүү дээ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж