
Дэлхийд тэргүүлэгч Финляндын Nokia корпорацийн цоо шинэхэн бүтээл болох мэдрэгчтэй дэлгэцтэй Nokia C5-03 худалдаанд гарлаа. Өсвөр насныхан болоод залуучуудад зориулсан энэхүү смартфон холболтын хувьд өндөр үзүүлэлттэй ажээ. Харамсалтай Symbian-ы хамгийн сүүлийн хувилбар болох Symbian^3 системийн оронд Symbian S60 үйлдлийн системтэй юм байна. Зул сарын баярт зориулан худалдаанд гаргаж буй энэ гар утас 290 ам.долларын үнэтэй.
С.Цэлмэг