Сибирийн шуурга Европын нислэгийг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Сибирийн шуурга Европын нислэгийг зогсоожээ

Хүчтэй цас Баруун Европын нисэхийн тээвэрт саад хийж эхэлжээ.

Европын дөрвөн том нисэх буудал хаагдсан байгаа ба бусад буудлуудад нислэгийн хэсгийг хойшлуулжээ. Ер бусын хүйтэн бөгөөд цастай цаг уур ойрын өд­рүү­дэд байраа тавихгүй. Цаг уур­чид Европт Сибирийн хүйтэн урсгал орж ирлээ хэмээн тайлбарлаж байгаа юм. Энэ лхагва гаригаас Лондоны Гэтвик, Лионы Лион-Брон, Эдин­бург ба Женевын нисэх буудлууд хаагджээ. Тэндхийн ажилт­нууд нисэх зурвасын цасыг цэвэрлэх их ажилд гарсан байна.

Женевын нисэх буудал нь, Швейцарийн хоёр том ачаалалтай буу­дал өгөөд лхагва гаригийн үд дунд хүртэл хаагдсан байлаа. Одоо нислэгийн хэсгээ сэргээгээд байна. Гэтвикийн буудал цасны цэвэрлэгээнээс хамааран нээгдэнэ. Зор­чигч нарт интернэтээр нис­лэ­гийн хуваарийг харж гэртээ байхыг зөвлөж байгаа аж. Эдинбургийн буудлыг пүрэв гаригийн орой хүр­тэл хаасан байв. Лондоны Станс­тед буудлын нислэгийн заримыг хойшлуулаад байна.

Нислэг бараг бүх буудалд тасалдаж байна

Цюрихийн нисэх буудал хэсэгч­лэн хаагдсан байв. Энэ өдрүүдэд Цюрихт дэлхийн хөлбөмбөгийн  удирдлага АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон ба Испанийн ерөнхий сайд Хосе Луис Сапате­ро нар ирж байна. Хотод арван­хоёрдугаар сарын 1-ний өдрөөс цас ихээр орж эхэлсэн юм. Нисэх буудалд цасанд дарагдаагүй сул орон зай бараг үлдсэнгүй.

Франкфуртын нисэх буудал 300 нислэгийг хойшлуулж буудалдаа 400 орыг зорчигч нарт тавьсан байв. Мюнхенд 170 нислэгийг хойш­луулсан ба пүрэв гаригийн үдээс хойш нислэг хэвийн байдалд орно гэж амласан байв.
Испанийн хойд хэсэг ба Герман Бельгид ч нислэг тасалдаж байна. Цасны улмаас Ла-Маншийн хонгилоор явах Eurostar  галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орж эхэлжээ. Галт тэрэгнүүд 30 минутын хожигдолтойгоор замдаа гарч байна.

Сибирийн цаг уур

Өвлийн гэнэтийн дайралт европ­чуудад гайхал авчирлаа. Гер­манчууд ийм цаг агаарын байдлыг бараг бүхий л амьдралдаа хараагүй хэмээн ярьцгааж байна. Британид ийм үзэгдэл хамгийн сүүлд 1993 онд байжээ. Цаг уурын энэ үзэгдэл тус орны эдийн засагт 1,2 тэрбум фунтын хохирлыг өдөрт учруулж байна гэж RSA Insurance Group тооцоолжээ. Их Британийн цаг уурын албаны төлөөлөгч Барри Грометтын хэлснээр Сибирийн хүйтэн уур амьсгалын эх сур­валжтай учраас Европт ийм хүйтэн байгаа ажээ.


Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж