Оны шилдгээр гурав дахь теннисчинг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Оны шилдгээр гурав дахь теннисчинг нэрлэв

Ким Клейстерс. Фото: AFP

WTA-гийн чансаагаар дэлхийн гуравт нэрлэгдсэн Бельгийн теннисчин эмэгтэй Ким Клейстерс 2010 оны шилдэг теннисчин эмэгтэйгээр шалгарав. Өнгөрч буй онд Клейстерс таван том тэмцээнд тэргүүлсний тоонд АНУ-ын аваргын нээлтэй тэмцээн,  WTA-гийн жилийн эцсийн тайлан тоглолт орж байна. Түүнийг 2005 онд шилдэг эмэгтэй теннисчнээр бас тодруулж байжээ. Таван тэмцээнд тэргүүлсэн ч тэрээр өмнөө Оросын Вера Звонарева ба Данийн Каролин Возняцки нарыг оруулан чансааны гуравт бичигджээ.

Одоо 27 настай Клейстерс хүүхэд төрүүлсний дараа 2009 онд спортдоо эргэн орсон юм. Түүний ийм хурдан байр сууриа сэргээнэ гэж хэн ч хүлээж байсангүй.

Жилийн шилдэг хос тоглогчдоор Италийн Флавиа Пеннетта ба Аргентины Хисела Дулко хоёр тодорчээ. Их спортыг орхиж байгаа Оросын Елена Дементьева шударга тоглолт ба тоглолтын ёс зүйн шагналтан болов. НҮБ-ын элч төлөөлөгч Мария Шарапова буяны үйлсийн төлөөх шагналтнаар тодорлоо.


Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж