“Оскар”-ын хөтлөгчдийг сонгов

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Оскар”-ын хөтлөгчдийг сонгов

Жүжигчид Жеймс Франко ба Энн Хэтэуэй нарыг “Оскарын шагнал” гардуулах 83 дахь ёслолын хөтлөгчөөр шилэн авчээ. Энэ тухай шагналын сайтын хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна.

“Жеймс Франко ба Энн Хэтэуэй нар нь Холливудын шинэ үеийн шүтээн залуус бөгөөд олон талын авьяастай, эрч хүчтэй хүмүүс.Шагнал гардуулах ёслол тэдний хувьд өөрсдийгөө ашигтайгаар харуулах нэг боломж” гэж ёслолын арга хэмжээний продюссорууд Брюс Коэн, Дон Мишер нар мэдэгдсэн байна. Хоёр хөтлөгч өөрсдөө шагналд дэвших өндөр магадлалтай хүмүүс юм. Америкийн кино академийн шагналыг гардуулах ёслол 2011 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Лос-Анжелесын  “Кодак” кинотеатрт болно.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж