
Тухайлбал, Флэнэгэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад тэр хүний толгойны төлөө мөнгөн шагнал амлах эсвэл нисгэгчгүй онгоц ашиглах хэрэгтэй гэж мэдэгдсэн байв.
Нэвтлүүлгийг хөтлөгч Эван Соломон (Evan Solomon) профессорт яриагаа шоглоом болгох боломжийг өгсөн ч тэрээр “Хэрэв Ассанж гэнэтхэн алга болсон бол харамсахгүй” гэж хэлж байлаа.
Арваннэгдүгээр сарын 29-нд Америкийн өөр нэг нэртэй улстөрч Сара Пэйлин, Обамагийн засаг захиргаа цэргийн нууцаа барих чадваргүй гэж Facebook дэх өөрийн хуудаснаа мэдэгдээд “гар нь цусанд будагдсан” Ассанжийг “Аль-Каида”-гийн лидерүүдийг мөшгөж байгаа шиг агнан мөрдөх хэрэгтэй гэсэн байв.
Ш.Мягмар