Ард түмний хянан шалгах хороо мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Ард түмний хянан шалгах хороо мэдээлэл хийнэ

Монгол ньюс мэдээллийн төвд өнөөдөр болох хэвлэлийн бага хурлын талаарх мэдээллийг хүргэж байна.

11.00  цагт “Skymesu” ХХК-иас гадаад хэл суралцагчдад зориулж хөлөгт тоглоом гаргаснаа танилцуулна. Ивээн тэтгэгчээр “Оюутолгой” ХХК ажиллаж буй.

12.00 цагт Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж тархины саажилттай хүүхдийн “Халуун болор” төвөөс мэдээлэл хийнэ.

14.00 цагт Ард түмний хянан шалгах хорооноос улс оронд үүсээд буй нөхцөл байдал, зарим улс төрийн “гэмт этгээд”-үүдийг прокурорын газарт шилжүүлэх талаараа мэдээлэл хийнэ.

15.00 цагт Засгийн газраас алтны шороон ордын 254 лицензийг цуцлах гэж буйтай холбогдуулж Уул уурхайн салбараа аврах хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж