
Хар дарсан зүүднээсээ сэрэхэд нь эр хүнд хэн нэгний тусламж хэрэгтэй. Хэрэв эр хүн ер бусын чимээгүй болж, дуугаа хураавал түүнээс ажил дээр нь юу болсныг асуу. Ажилтай холбоотой зүйл биш байсан ч түүний сэтгэлийн хаалгыг нээж чадвал тэр танд бүхнээ уудлан ярина. Гэвч энэ бүхэн зөвхөн ганц шөнийн ажил биш. Хэрэв та түүний итгэлийг төрүүлж чадвал та түүний сэтгэл хөдлөлийн бүх нууцыг олж харна. Таны хийх зүйл бол эр хүнийг ойлгож, сайн талыг нь олж харах.
Хатуу ширүүн байх гэж хичээдэг эрчүүд
Ийм эрчүүд нулимс унагахгүй. Харин таныг өөрийг чинь уйлуулчихаж мэднэ. Учир нь тэдний зөн билиг нь түүнээс хүчтэй байж, бүсгүйгээ өмгөөлж, хамгаалахыг шаардаж байдаг гэж “ Хэрэв энэ хайр юм бол би яагаад жаргалгүй байна вэ? “ номын зохиолч Скот Кудиа ярьж байна. Сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй эрчүүд ямар нэгэн жүжиг тавих нь ховор бөгөөд ямар ч бэрхшээлтэй тулгарсан юу ч болоогүй мэт байж чадна.
Гэвч үүнийг нүүрлэх гэж буй их аюулын өмнөх нам гүм байдал гэж ойлго. Үнэн хэрэгтээ түүний сэтгэл дотор шуурга болж байгаа. Ийм эртэй тулж ажиллах хамгийн зөв арга бол орондоо орсон хойно нь түүнийг энхрийлэн хайрлах” гэж Кудиа ярьж байна. Хайртай эрдээ түүнийг өөрийнх нь баатар гэж хэл. Эрчүүд өөрсдийг нь ингэж бодоход дуртай байдаг. Түүнд сүргийн толгойлогч гэдгийг нь ойлгуулвал тэр гараа халаасандаа хийн холхихоо болино.
Хүүхэд шиг уйлдаг эрчүүд
Юу ч бүтэхгүй мэт санагдсан үед эрчүүд ингэж аашилдаг. Гэвч түүний нулимсанд хууртах хэрэггүй гэж сэтгэлзүйч Жорж Вейнберг ярьж байна. Зарим эрчүүд нулимсаа урсгаж уураа гаргадаг. Хүүхэд шиг уйлж байж тэд муу энергиэ гаргадаг байна.
Ингэж айлгахыг нь тоох хэрэггүй. Гэхдээ түүнийг яагаад ингэж байгааг нь ойлгохыг хичээгээрэй. Мэдээж түүнийг тайтгаруулах хамгийн шилдэг арга бол секс.
Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй эрчүүд
Хэрэв хайртай залуу чинь романтик кино үзсэн ч нулимс унагадаг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй нэгэн бол та өөрийгөө азтайд тооцоорой. Ийм эрчүүд ихэнхдээ нээлттэй хүмүүс байдаг бөгөөд сэтгэл хөдлөл, үг хэл нь толины тусгал мэт ил байдаг. Тэр хэнтэй ч хэзээд ч бодлоо хуваалцахад бэлэн.