Б.Амархүү уралдаан зарлана

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Б.Амархүү уралдаан зарлана

Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү залуусын дунд уралдаан зарлах гэнэ. Түүний хоёр жилийн өмнөөс гаргана хэмээн ярьсан монгол дуунаас бүрдсэн цомог ирэх онд сонсогчдын гарт хүрэх юм. Учир нь Б.Амархүү өөрийн монгол дуунаас бүрдсэн цомгийнхоо гурван дууг бичүүлэхгүй үлдээсэн аж. Тэрбээр монгол залуучуудынхаа дунд дууны үгний уралдаан зарлаж, түрүүлсэн залуусынхаа дууны үгэнд хөгжим бичиж, цомогтоо оруулахыг хүсч байгаа гэнэ.  Иймд шинэ цомгийн ажил нь бага зэрэг хойшлоод байгаа юм. Гэхдээ ирэх онд монгол дуунаас бүрдсэн цомгоо сонсогчдынхоо гарт хүргэхээ амлажээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж