Шилдэг бүтээлүүдийг 40 саяар үнэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээлүүдийг 40 саяар үнэллээ

Монголын уран зургийн галерейд өчигдөр “Оны шилдэг бүтээл”-ийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь галерейн сан хөмрөгийг баяжуулах үүднээс зохион байгуулдаг уламжлалт үзэсгэлэнгүүдийн нэг юм. Энэ удаагийн үзэсгэлэнд 90 гаруй уран бүтээлчдийн 170 орчим бүтээл тавигдаж, үүнээс шилдэг 13 бүтээлийг шалгарууллаа. Монголын уран зургийн галерейн урын санд дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг хадгалах ажлыг Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас дэмжин уран бүтээлчдийг үнэлдэг болоод удаж байгаа билээ. Энэ жил тус үзэсгэлэнгээс шалгарсан 13 уран бүтээлчийг 40 сая төгрөгөөр урамшууллаа. Шилдэг бүтээлийн уралдаан өчигдөр болж Г.Сэрээтэр “Дэлгэр Хангайн зун” зотон зураг, Т.Энхболд “Нүүдэл суудал” холимог техникээр бүтээсэн зураг, Д.Батзориг “Хэзээ ч ургадаггүй мод” модоор хийсэн бүтээл, Ардын зураач Б.Чогсом “Тарлан хайрхан”, С.Дагвадорж “Миний газар шороо”, Ч.Энхжин “УМ-1” уран зураг тус тус шилдгээр тодрон шагнууллаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж