“Мөнгөн зүүдний жигүүр” дахин хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Мөнгөн зүүдний жигүүр” дахин хэвлэгдлээ

Зүүд хэмээгч нь ёр зөнтэй үзэгдлээрээ бидэнд дотоод цэцэн билиг, мэргэн ухааныг хайрлах чадалтай. Түүнчлэн ирээдүйг урьдаас тольдон үзүүлж, биднийг гамшиг зовлонгоос авран гэтэлгэх агаад хүндрэл бэрхшээлийг даван гарах арга ухааныг харамгүй өгдөг билээ. Гэвч бас харанхуй муу зүүд гэж бий. Айдас төрүүлж, сэтгэл сэрдхийлгэх хар дарсан зүүд амгалан нойрыг хулжаагаад зогсохгүй сэрүүн байхад ч сэтгэлд хөндүүр хар бараан дүрээрээ биднийг шаналган зовоодог.

Зүүдний тухай эрдэмтэд олон янзын онол гаргадаг ч одоог хүртэл нууцыг нь бүрэн тайлж чадаагүй юм. Харин Шри Чинмой “Мөнгөн зүүдний жигүүр” хэмээх ном бичин, айдас, гайхлыг төрүүлсэн янз бүрийн зүүдийг хэрхэн тайлбал зохихыг, нийтлэг тохиолдох зүүдийг хэрхэн ойлгохыг мөн зарим нэг зүүдээ хэрхэн хянахыг тайлбарлан өгүүлжээ.

Энэхүү гайхалтай номыг Монсудар хэвлэлийн компани анх 2004 онд уншигчдийн хүртээл болгож байсан ба шинэчлэн дахин хэвлэн гаргажээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж