Сувоны дэлхийн цом эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Сувоны дэлхийн цом эхэллээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны дэлхийн цомын тэмцээн өнөөдөр БНСУ-ын Сувон хотноо эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх дэлхийн цомын тэмцээнд 23 улсын 238 тамирчин өрсөлдөх юм. Нэг жинд нэг улсаас дөрвөн тамирчин оролцох эрхтэй учир манай улсаас өргөн бүрэлдэхүүнтэйгээр, тодруулбал, эрэгтэй 18, эмэгтэй найман жүдоч Сувоны татамид зодоглоно.

Өнөөдөр хөнгөн жингийн барилдаан буюу эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, харин эмэгтэйчүүдийн 48, 52, 57 болон 63 кг-ын жинд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорно. Эдгээр жинд манай тамирчдаас Д.Төмөрхүлэг /60 кг/, Ч.Болдбаатар/ 60 кг/, Г.Болдбаатар /60 кг/, Б.Хишигбаяр /66 кг/, Б.Батгэрэл /66 кг/, Д.Бат-Эрдэнэ /73 кг/, Г.Пүрэвдорж /73 кг/, Г.Одбаяр /73 кг/, Х.Цагаанбаатар /73 кг/, М.Уранцэцэг /48 кг/, Б.Бат-Эрдэнэ /48 кг/, Б.Солонго /52 кг/, А.Сарангуа /57 кг/, Т.Баттөгс /57 кг/, Д.Сумъяа /57 кг/, С.Энхзаяа /63 кг/, М.Нямжаргал /63 кг/ нар барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж