Амжилтаараа ялгар: Альберт Эйнштейн

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Амжилтаараа ялгар: Альберт Эйнштейн

Альберт Эйнштейн 1879 оны энэ eдeр мэндэлжээ. 76 насандаа таалал тeгссeн тvvнийг хvн бvр мэддэг ч eeрийнх нь хэлснээр жинхэнэ Эйнштейнийг мэдэх хvн цeeхeн байлаа.


Тэрбээр хоёр удаа гэрлэж байсан бeгeeд анхны эхнэр Милеш нь тvvнд хоёр хvv тeрvvлж eгсeн. 1904 онд том хvv Ханс Альберт нь тeрж, 1910 онд удаах хvv Эдуард нь мэндэлсэн. Эдуард оюун ухааны хомсдолтой байсан бeгeeд 1965 онд Цюрихийн сэтгэцийн эмнэлэгт амиа хорлосон аж. Эйнштейн зeвхeн шинжлэх ухаанд зориулагдсан хvн биш байв. Хvн гэдэг ухагдахууны хамгийн оргилд хvрснийг нь гэрчлэх баримт цeeнгvй бий. Тухайлбал, тvvнд Израилийн Ерeнхийлeгч болох санал тавьсан удаатай. Хvн тeрeлхтний тvvхэнд гайхагдсан тvvнийг зарим хvн бодит хvн бус vлгэр домгийн баатар мэтээр тeсeeлeн, шvтдэг байсан гэдэг. Тэрбээр eeрийгee физикийн биет болгон тeсeeлж, оюуны чадавхаа задлахаар “боломжгvй” зvйлийг хайдаг байсан. Аливаад маш тэвчээртэй хандаж, сэтгэл хeдлeлee барьдаг байж. Дэргэд нь хэн нэгэн гуниглан, шаналахад тун дургvй. Eeртee итгэлтэй тэрбээр байнга “би” хэмээн ярьдаг байсан бeгeeд “бид” гэж хамтатган ярих дургvй байсан гэнэ. Тэр ч бvv хэл эхнэр нь хvртэл “бид” гэж ярьдаггvй байсан гэх. Тэрбээр сэтгэл, ухаанаа хурцалж шvлэг, яруу найраг бичдэг байсан бeгeeд энэ нь нэг ёсны оюуны дасгал болдог байсан гэдэг. Тэрбээр яриандаа энгийн vг хэллэг бага хэрэглэж, байнга л гvн ухаан, онч мэргэн vгс ашиглан санаагаа ойлгуулдаг нь зарим vед “орчуулагч” дуудахад хvргэдэг байж. Тэрбээр шинжлэх ухааны хeгжилд eeрийгee бvрэн зориулж, оюун санааны “донтон” болсон гэдэг. “Донтож байж л дорвитой бvтээл, нээлт хийнэ” гэж тэрбээр хэлдэг байж. Тиймээс ч хорвоогоос хальснаас нь хойш уураг тархийг нь шинжлэх ухааны судалгаанд зориулан ашиглахыг зeвшeeрсeн аж. Эйнштейн хийл хeгжим сайн тоглодог, их алиа хошин зантай нэгэн байжээ. Тэрбээр Бельгийн хаан Альбертийн хvлээн авалтад уригджээ. Энэ vеэр Бельгийн хатан хаан, хаан хуураар тоглож vзvvлсэн аж. Тоглолтын дараа Эйнштейн хатан хаанд хандан “Гайхалтай сайхан тоглолоо. Хатан хааны мэргэжил тань юунд хэрэгтэй юм бэ” хэмээн асуусан гэнэ. Тэрбээр Чаплины тоглосон киног vзэх дуртай байв. Нэг удаа “Таны бvтээл хvн бvрт ойлгомжтой байдаг. Агуу хvн болоорой. Эйнштейн” гэсэн цахилгаан илгээжээ. Хариуд нь Чаплин “Би таныг их хvндэлж, биширдэг. Таны онолыг дэлхийн хvмvvс ойлгодоггvй ч та бол агуу хvн! Чаплин” гэжээ. Суут эрдэмтний талаарх 10 сонирхолтой баримтыг eгvvлье.

1. Данхар толгойт. Альберт Эйнштейний ээж Паулин тvvнийг тeрvvлээд ихэд гайхсан гэдэг. Балчир Эйнштейн данхар том толгойтой байсан нь тvvнийг тeрeлхийн гажигтай хэмээн бодоход хvргэжээ.

2. Эйнштейний синдром. Тvvний ярианы хeгжил маш удаан байв. Тэрбээр есeн нас хvртлээ маш удаан, vг бvрээ зeeж ярьдаг байж. Зарим гоц ухаантай хvмvvсийн хэл яриа хожуу хeгждeг аж. Энэ vзэгдлийг Эйнштейний синдром гэнэ.

3. Луужинд дурласан нь.
Таван настай хvv eвдeхeд аав нь тvvнд халаасны луужин бэлэглэсэн нь балчир хvvгийн сонирхлыг их татаж, хожим тvvнээсээ салахаа байсан гэдэг.

4. Шалгалтад бvдрэв. Альберт 1895 онд буюу 17 настайдаа Швейцарийн Холбооны политехникийн сургуульд элсэхээр шалгалт eгсeн ч математикаас бусад тvvх, газарзvй зэрэг хичээлийн шалгалтад унах нь тэр.

5. Нууц хvvхэд. 1980-аад онд олдсон Эйнштейний хувийн захидлаас тvvнийг охинтой байсныг тогтоосон. Оюутан ахуйн найз бvсгvй нь тvvний охиныг тeрvvлсэн аж. Охиныг Лизерл гэдэг бeгeeд хувь заяа нь eнee хэр тодорхой бус.

6. Хачин гэрээ. Альберт анхны эхнэртэйгээ суухдаа хачирхалтай гэмээр болзол тавьж байжээ. Эхнэр нь ч vvнийг зeвшeeрeн хувь заяагаа холбосон.

-Хувцсыг минь угааж, эмх замбараатай байлгах

-Eдeрт гурван удаа хоол бэлдэж, eрeeнд авчирч eгeх –

Хvссэн цагт минь ажлын болон унтлагын eрeeнeeс гарч байх

-Бусадтай vvсгэсэн хувийн харилцаагаа бvгдийг нь мэдэгдэх

-Миний зааврын дагуу л надтай ярих.

7. Ууган хvv.
Эхнэрээсээ салахад хvv Ханс нь тvvнийг буруушааж, хожим эцэгтэйгээ уулзахаа байжээ.

8. Хvvхэмсэг Альберт.
Эхнэрээсээ салсны дараа тэрбээр 1919 онд vеэл Елза Лоуентальтай гэрлэсэн юм. Мeн тэр vед eeрийн нарийн бичиг Бетти Ньюмантай уулздаг байв. Тэрбээр Елзатай амьдрах хугацаандаа зургаан бvсгvйтэй явалдаж, бэлэг авч байсныг нь тvvний захидлаас олж мэдсэн гэдэг.

9. Энхтайванч Эйнштейн.
Тэрбээр эгнэшгvй физикч байсан ч энхтайвныг эрхэмлэдэг байсан тул цэргийнхэн тvvнийг тeсeлдee оролцуулдаггvй байв.

10. Суут эрдэмтний тархи. 1955 онд таалал тeгссeн Эйнштейний биед задлан шинжилгээ хийж, тархийг нь авч шилэн хоргонд хийсэн хvн бол АНУ-ын Принстоны эмнэлгийн патологич Томас Слотц Харви юм. Тэрбээр эл vйлдлийнхээ улмаас ажлаасаа халагдсан авч, хэдэн жилийн дараа тvvний тархийг судлах эрх авсан аж. Тархины зургийг дэлхийн шилдэг эрдэмтдэд тараажээ. Тэдний нэг болох Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Мариан Даймонд суут Альбертийн тархины мэдээлэл хvлээн авах хэсэгт энгийн хvнийхээс илvv мэдрэлийн эс байгааг тогтоосон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж