Долоо хоногийн таны зурхай | News.MN

Долоо хоногийн таны зурхай

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн таны зурхай

-Энэ хугацаанд өөрийгөө цэгцлэхэд маш тохиромжтой бөгөөд өөрийн тэргүүлэх чиглэлээ тодруулбал зүгээр-

Aries-Хонь, 21.03-19.04

Танай ордынхонд долоо хоног тэр чигтээ амжилт. Даваа ба мягмар гэр бүлийн хосуудын харилцааг бэхжүүлэхэд таатай үе. Мөн энэ цагаар хуультай холбоотой асуудал бичиг баримт хөөцөлдөхөд бүтэмжтэй. Бага зэргийн аялал жуучлал ямар ч талаар амжилттай. Долоо хоногийн дунд ба төгсгөлөөр  ажил дээр өөрчлөлт гарч магадгүй. Таны дэвшүүлнэ эсвэл сонирхолтой ажилд чинь тавих бололтой.

Taurus-үхэр, 20.04-20.05

Долоо хоногийн эхлэлд та өөрийн эрүүл мэндээ анхаарах ёстой. Биеэ чийрэгжүүлэх, иллэг хийлгэх зэргээр энэ үеэр ихсэж байгаа ханиад томуунаас сэргийл.  Мөн энэ цагаар өдрийн дэглэмээ өөрчлөн арай чангаруулах хэрэгтэй. Хугацааны дунд үеэс эхлэн хамтрагчтайгаа улам сайхан харилцаатай болно. Энэ цагт хурим найр, гэр бүлийн баярт оролцоход танд сайхан сэтгэгдэл ихэснэ. Сүм хийдээр ороход зүгээр.

Gemini-Ихэр, 21.05-21.06

Долоо хоног хайраар дүүрэн эхэлнэ. Урт хугацаанд хайртай хүнтэйгээ уулзаж байгаа бол гэрлэх саналаа яагаад тавьж болохгүй гэж. Гэр бүлийн хосуудад хүүхдийн хичээл сурлага сайн байгаа нь бас нэг баяр болно.  Мөн энэ цагаар хүүхдэд хариуцлага, сахилга батыг  зааж сургахад тохиромжтой.  Мөн эдгээр өдрүүдэд их цэвэрлэгээ хийж илүү дутуу  хог новшноосоо салах хэрэгтэй.  Эрүүл мэнддээ анхаарвал зохино.

Cancer-Мэлхий, 22.06-22.07

Байр сууцандаа засвар эхэлсэн танай ажил энэ хугацаанд түүнийг дуусгах найдвартай. Гэр бүлийн харилцааг халуун дулаан гэж болохгүй ч тэнд нааштай хандлага гарч дунд үеэс холбоо бэхжиж эхэлнэ. Хүүхдүүдтэйгээ та бас сайхан байх учраас тэднийг үзвэрт дагуулаад явсан ч яахав.  Мөн энэ долоо хоног дөнгөж уулзаад эхэлсэн хосуудад таатай бөгөөд хайртай хүнээ гэр орныхондоо танилцуулахад зүгээр.

Leo-Арслан, 23.07-22.08

Сурч боловсорч байгаа арслангуудад таатай цаг учраас таны шалгалт шүүлэг амжилттай байх болно. Мэдээллийг залгиад байх хэрэггүй харин түүнийг сайтар боловсруулж сур. Гэр бүлийн харилцаа энэ үеэр хамгийн таатай дулаан уур амьсгалтай байх болно. Дөхөж буй шинэ жилийн баярын чимэглэлээ гэртээ хийж ерөнхий их цэвэрлэгээг хийх хэрэгтэй болж байна.

Virgo-Охин, 23.08-22.09

Долоо хоногийн эхээр сайтар шургуу хөдөлмөрлөж эхэлсэн ажлаа дуусгах шаардлага танд байна. Гэрийнхээ ажилд хамтарвал бас сайн.  Хэрэв танайх залуу гэр бүл санхүүгийн бага зэргийн хүндрэлтэй байгаа бол хамаатан садан найз нөхөд чинь эд зүйл худалдан авахад хувь нэмрээ оруулах магадлалтай. Залууст үзвэр цэнгэл шаардлагатай.

Libra-Жинлүүр, 23.09-23.10

Ойрын хүрээнийхэнтэйгээ харилцаагаа сайжруулах шаардлага танд байна. Шинэ хүмүүстэй танилцах, удтал уулзаагүй нөхөдтэйгөө тааралдах магадлал өндөр. Танилцах  боломж олны хөлийн газар танд гарч ирнэ. Оюутнуудад багагүй хүчин чармайлт гаргах шаардлага байна. Дунд үеэс материаллаг асуудлаа шийдэхэд сайн. Таны орлого өснө бас ах дүү нар ч тусалж магадгүй.

Scorpio-Хилэнц, 24.10-22.11
 
Эхний өдрүүдэд ажил хэргийн асуудал шийдэхэд таатай учир энэ боломжийг ашигла. Мөн та нарт орлогоо нэмэгдүүлэх ба  зарим нэг эмзэг асуудлаа шийдэх цаг иржээ. Өөрийн санаж явдаг асуудлаа даваа мягмар хоёрт шийдэхэд тохиромжтой. Долоо хоногийн дунд үеэс таны сэтгэл санаа өөдрөг хэнтэй ч уулзаж ярилцахад дутах зүйл алга. Хүмүүс танд сайнаар хандах болно. Та ч ихээхэн таатай мэдээ авна.

Sagittarius-Нум, 23.11-21.12

Эхэн үед танд бусдын нэн ялангуяа ойрын хүмүүсийн зөвлөгөө чухал байх нь.  Мөн та хүрээгээ хуних сонирхолтой ч болсон байхыг үгүйсгэхгүй. Хэтэрхий олон танилуудтай байснаас шилмэл хэд л байхад хангалттай биш үү?  Одоо чөлөөт цагаа бясалган өнгөрүүлэх нь цаашид хэрэгтэй. Төлөвлөгөөгөөр биш үүссэн ажил хэргээ амжуулаад л тайван байх нь таны сэтгэл зүйд тус болно. Мөнгө санхүүгийн асуудал гайгүй байх гэнэ.

Capricorn-Матар, 22.12-19.01

Нэлээд оролдоо байгаа ажил үйлс чинь хугацааны эхээр амжилтай хурдасна. Даваа, мягмарт таатай мэдээлэл авах бөгөөд тэр нь хэрэг явдлыг ойлгоход нэмэртэй. Амьдралын асуудлаа шийдэхдээ алдаа гаргахгүй хичээвэл зохино. Энэ цагаар таны зон совин ихсэж, бага зэрэг үзмэрч болох юм шиг байна. Энд тэнд үдэшлэг баярт оролцох нь таны танилуудын хүрээг тэлж өгнө. Хайрын сэтгэл ургах магадлалтай.

Aquarius-Бумба, 20.01-18.02

Мэдлэгийн хүрээгээ тэлэх, сурч боловсроход таатай цаг. Оюутнуудад бас л сайн үе. Шашин, бясалгалд автах магадлал өндөр. Бага зэргийн аялал жуулчлал хийхэд бас зүгээр. Дунд ба төгсгөл хэсгээр хүрээлэн буй орчиндоо таны нэр нүүр өндөр байх болно. Та тушаал дэвших магадлал байгаагаас гадна  таны нөлөө хамт олны чинь дунд ихэснэ.  Эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй.

Pisces-Загас,19.02-20.03

Эхний хоногуудад та шийдэмгийг, зоригтой байвал сайн байна. Тавьсан зорилгодоо хүрэхэд чинь саад болж буй бүгдээс шууд л салах хэрэгтэй. Тэнэг зүйлд орооцолдолгүйгээр асуудлыг шийдэх чадвар танд хангалттай. Дунд үеэс эхлэн  таны сонирхол ал хотын орнууд, уламжлалд татагдах ба та энэ талаар мэдээлэл их авах болно. Хэтэрхий их сонирхол бодит ертөнцөөс салгадгийг бас санахад илүүдэхгүй.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-12-03 182.160.19.164

ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД ТАЛД ШИНЭЭР БАРИГДСАН 79 М2 2 ӨРӨӨ БАЙРЫГ СОНИРХСОН ХҮМҮҮСТ ХАС БАНКНЫ 80 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХЯМД ЗАРНА

ХАРИЛЦАХ УТАС 99189208

Avatar

Зочин 2010-12-03 182.160.27.164

ªëçèéò õîðîîëîëä 2 àéëûí çýðýãöýý ãàçàð çàðíà Õîëáîãäîõ áè÷èã áàðèìò á¿ðýí Óòàñ 99209760 95833231

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж